SEE Learning Mongolia (СИИ Сургалт Монгол) нь АНУ-ын Эмори Их сургуулийн боловсруулсан Social, Emotional, and Ethical Learning (SEEL) буюу “Нийгмийн харилцаа, Сэтгэл хөдлөл, Ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлдэг байгууллага юм. Хөтөлбөр нь цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс ахлах сургууль хүртэл хэрэгжих боломжтой бөгөөд өнөөгийн байдлаар төр, хувийн хэвшлийн 60 гаруй сургуульд нэвтэрсэн. Энэхүү үйл ажиллагаа нь Боловсролын холбогдох төрийн байгууллагууд болон МАК сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. СИИ Сургалт Монгол нь SEE Learning хөтөлбөрийн олон улсын 12 судалгааны төвийн нэг бөгөөд Монгол дахь хэрэгжилт нь багш, сурагчдын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоогоод байна.