СИИ сургалт гэж юу вэ?

Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн СИИ сургалтын хөтөлбөр нь АНУ-ын Эмори Их сургуулийн боловсруулсан сургалтын хөтөлбөр бөгөөд 5-18 насны сурагчдад зориулагдсан юм. Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн талаарх ойлголт, цогц чадамжуудыг олгох зорилготой бөгөөд багш сурагчдыг эдгээр чадвараа хөгжүүлэхэд шаардагдах арга зүйгээр хангадаг.

Олон улсын боловсролын системд өргөн хэрэглэгддэг нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн сургалт (SEL)-ыг сайжруулан хөгжүүлж, нэмэлтээр:
  • - Анхаарал төвлөрлийн дасгал,
  • - Энэрэл хайр,
  • - Системийн сэтгэлгээ,
  • - Сэтгэлийн хат суулгах,
  • - Сэтгэлийн гэмтлийг тооцоолсон дасгал хичээлүүдээр баяжуулсан юм.
СИИ сургалтын хөтөлбөр нь хэрэгжүүлэхэд хялбар, үндсэн ойлголт бүхий агуулгатай гарын авлага, багшийн ном, багш бэлтгэх болон хөгжүүлэхэд шаардлагатай төрөл бүрийн сургалтын материалуудтай.
СИИ сургалт нь сурагч бүрийг дэлхийн иргэний хувьд аливаа үйлд ёс суртахуунтай оролцох чадвартай болоход чиглүүлдэг. Харин багш нарыг сурагчдынхаа сайн сайхан байдлыг дэмжих арга зүйтэй болгодог.
2500+
Багш бэлтгэх сургалтад хамрагдсан
10,000+
Хүүхэд хөтөлбөрт хамрагдаж байна
60+
Сургууль хөтөлбөрийг туршиж хэрэгжүүлсэн
Энэхүү хөтөлбөр нь нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн ойлголт бүхий 9 цогц чадамжийг 5-18 насны сурагчдад олгох зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн онцлог давуу тал нь ЕБ-ын сургуулийн бүх мэргэжлийн багш нар сургалтанд хамрагдан, өөрийнхөө сэтгэл зүйг жолоодох ур чадварыг дадуулсан туршлага дээрээ суурилан тусгайлан бэлдсэн багшийн ном, сургалтын гарын авлагын тусламжтайгаар хүүхдүүдэд зөөлөн ур чадварыг эзэмшихэд нь туслан чиглүүлэхэд оршино.

Хүүхэд өөрийгөө энэрч хайрлахад суралцдаг

СИИ сургалтын гол зорилго нь сурагчдад гадаад байдлаараа юу хийх ёстойг буюу хэрхэн “дүрмийн дагуу” биеэ авч явахыг зааж өгөхгүй. Харин дотоод сэтгэлийн угаас өөртөө болон бусдад хамгийн сайн сайхныг эрэлхийлэх гэсэн сэдлээ хөгжүүлэхэд нь дэм болох явдал юм.

Хүүхэд өөрийгөө ойлгож мэдрэхэд суралцдаг

Би хэн бэ? Надад юу хэрэгтэй вэ? Би яагаад сэтгэл хөдлөлдөө амархан автдаг юм бол? Мэдрэмжүүд надад юуг өгүүлнэ вэ? Сэтгэл яагаад тавгүйтдэг юм бэ? Анхаарлаа яаж төвлөрүүлэх вэ? гэх мэт асуултуудын хариултыг СИИ сургалт өгдөг.

Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг

Анхаарлаа хөгжүүлэх дасгалаар дамжуулан сурагчид бодол, сэтгэл хөдлөл, зан үйлээ анхаарч сурах аваас сэтгэл хөдлөлийг асуудал дагуулах үйлдэл хийхээс өмнө амжиж хазаарлаж чадна. Өөрөөр хэлбэл галын дөлийг түймэр болохоос урьтаад унтраана гэсэн үг юм.

Хүүхэд бусдын нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдэрч сурна

Сургалтын хүрээнд хүүхэд өөрийгөө бусдын оронд тавьж сурдаг. Мөн хүүхэд байхад бусад хүн үргэлж тэдний боддог зүйлийг бодож, мэдэрдэг зүйлийг нь мэдэрдэг гэж андуурах тал байдаг. Тиймээс адил төстэй болон ялгаатай талын аль алиныг үгүйсгэдэггүй алтан дунджыг тогтоож сурснаар бусдыг чин сэтгэлээс хүндэтгэж, энэрэн хайрлах сэтгэлтэй болдог юм.

Хүүхэд харилцан хамаарал болон системийн сэтгэлгээ гэж юу болохыг ойлгож авдаг.

СИИ сургалтад “Хүмүүс, эд зүйл болон үйл явдлууд нь бусад хүмүүс, эд зүйл, үйл явдалтай учир зүйн нарийн шижмээр хэрхэн харилцан хамааралтай оршдог болохыг ойлгох чадвар”-ыг системийн сэтгэлгээ гэнэ гэж тодорхойлсон байна. Ийнхүү өөрийн үг, үйлдэл нь бусдад хэрхэн нөлөөлж болохыг ойлгож, ухамсарлаж сурдаг. Мөн өөрт байгаа зүйлдээ талархах, бусдад талархах сэтгэлийг хөгжүүлдэг.

Хүүхэд бусдыг энэрч хайрлахад суралцдаг.

Энэрэх сэтгэлийг “хэн нэгний зовлон шаналлыг хараад сэтгэл зовж, тэр зовлон шаналалыг нь эдгээхийг хүсэх сэтгэл юм” гэж судлаачид тодорхойлсон байдаг. Харин энэрэх сэтгэлийг бий болгохын тулд тухайн хүн бусдын хэрэгцээг ухаарах, ямар нэг байдлаар тэдэнтэй сэтгэлээрээ холбоотой гэдгээ мэдэрч байх ёстой. Иймд СИИ сургалтад энэрэх сэтгэл нь ухамсраас хамаарах бөгөөд бусдын нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг ойлгож, эрх ашгийг хүндэтгэх сэтгэлийг бий болгодог гэж үздэг. Энэхүү өөртөө болон бусдад халамж, анхаарал тавих ойлголт дээр суурилан өгөөмөр сэтгэл, хувийн сахилга бат, үнэнч шударга байдал, хайр гэх зэрэг энэрэн хайрлах сэтгэл, өршөөл уучлалаас гадна өөр олон чадварыг сурагчид эзэмших болно.

Хүүхэд бусадтай зөв харилцахад суралцдаг.

Хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд, хэрхэн зөв харилцах, юм асуух, эсвэл бидний хооронд байгаа адил төстэй болон ялгаатай талыг олж мэдэх чадвар дутагддаг. СИИ сургалтын хүрээнд бусадтай харилцах чадварууд үндсэн гурван асуудалд суурилдаг гэж үздэг. Эдгээрт бусдын сэтгэл хөдлөлийг нөхцөл байдалтай нь холбож ойлгох; анхааралтай сонсох; хүмүүсийн адил төстэй ба ялгаатай талыг олж мэдэх зэрэг багтана.

Хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо системийн сэтгэлгээнд суурилсан хариуцлагтай шийдвэр гаргахад суралцдаг.

СИИ сургалтад системийн сэтгэлгээг ёс зүйтэй, хариуцлагатай шийдвэр гаргах үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг юм. Хэрэв шийдвэр гаргахдаа өөрт болон бусдад учруулах үр дагаврыг урт хугацаанд тооцож чадвал тэдний ойрын хүрээллээс хальж, улмаар системд нөлөөлөх магадлалтай гэдгийг ойлгох чадвар сууж өгдөг. СИИ сургалтад ёс зүйн ойлголтыг оруулахдаа удирдлагын зүгээс биелүүлэхийг шаарддаг ёс зүйн иж бүрэн дүрэм байдлаар тусгаагүй. Үүний оронд, өөрсдийн шийдвэрийг ялгаж, салгаж сурах, тэр шийдвэрийн өөрт болон бусдад үзүүлэх нөлөөг ойлгох чадвар эзэмшихэд сурагчдад дэмжлэг үзүүлдэг юм.

Хүүхэд хүмүүнлэг ёсыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг.

Сурагчид энэрэнгүй сайхан сэтгэл, түүний олон хэлбэрүүдийн нэг болох хүмүүнлэг ёсыг хүлээн зөвшөөрч ойлгосноор нийт хүн төрөлхтөн болон хүрээлэн буй орчинд хандах хандлага нь эерэгээр өөрчлөгддөг юм. СИИ сургалтын хүрээнд сурагчдад дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг ойлгуулж, улмаар шийдэх явцад гар бие оролцох хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, мөн ингэхдээ хүнлэг байх зарчмыг нэн тэргүүнд тавьж байх хэрэгтэйг ойлгуулахыг зорьдог.
СИИЛ дэх багш таны аялал ямар байх боломжтой вэ?
ЅЕЕ 101 - СИИЛ багш бэлтгэх сургалт онлайн танилцуулга
  • Онлайн танилцуулга үзнэ.
  • Үргэлжлүүлэн гүнзгийрүүлж суралцах эсэхээ шийдвэрлэнэ.
  • ЅЕЕ 101 - СИИЛ багш бэлтгэх танхим болон онлайн сургалтаас аль өөрт тохирохыг сонголт хийж, бүртгэлээ баталгаажуулна.
  • SEE 101 - Сиил багш бэлтгэх танхимын сургалт
  • Багш бэлтгэх 3 хоногийн танхимын вакум сургалтад хамрагдана.
  • Хувь хүн бол багш, сэтгэл зүйч, хүүхэдтэй ажилласан туршлагатай хүн байх шаардлагатай.
  • Бүтэн хамрагдсан багш нар СИИ сургалтыг хүүхдэд заах эрх бүхий сертификаттай төгсөнө.
  • ЅЕЕ 101 - СИИЛ багш бэлтгэх онлайн сургалт
  • СИИ сургалтын платформд нэгдэн 3 сарын хугацаанд багтааж хичээл үзэж, Явцын даалгавар хийж, шалгалт өгнө.
  • Хувь хүн бол багш, сэтгэл зүйч, хүүхэдтэй ажилласан туршлагатай хүн байх шаардлагатай.
  • Хичээл үзэлт бүрэн, Даалгавар бүрэн, явцын тест бүрэн багш нар СИИ сургалтыг хүүхдэд заах эрх бүхий сертификаттай төгсөнө.
  • СИИ сургалтын аппликэйшн
  • ЅЕЕ 101 - СИИЛ багш бэлтгэх сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор СИИ сургалтын багшийн апп татаж ашиглана.
  • Энэхүү апп нь багшийн сэТГЭЛ зүйн сайн сайхан байдлыг дэмжинэ.
  • СИИ сургалтын агуулгыг багш өөр дээрээ хэрэгжүүлж, батжиж тогтсон мэдлэг болгоход нь чиглүүлэх зорилготой.
  • L1 чиглүүлэгч багш бэлтгэх сургалт
  • ЅЕЕ 101 - СИИЛ багш бэлтгэх сургалтад хамрагдсан байна.
  • 7 сарын хугацаанд суралцаж, чиглүүлэгч багшийн сертификаттай төгсөнө.
  • Хувь хүн бол багш, сэтгэл зүйч, хүүхэдтэй ажилласан туршлагатай хүн байх шаардлагатай.
  • Жилд 10-ас доошгүй удаагийн СИИЛ багш бэлтгэх сургалтад багшлах боломжтой байх шаардлагатай. Сэтгэл, оюуны боловсролыг түгээх үйлсэд чин хүсэлтэй байх шаардлагатай.
  • СИИ сургалтын хөтөлбөр нь нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн ойлголт бүхий 9 цогц чадамжийг 5-18 насны сурагчдад олгох зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн онцлог давуу тал нь ЕБ-ын сургуулийн бүх мэргэжлийн багш нар сургалтанд хамрагдан, өөрийнхөө сэтгэл зүйг жолоодох ур чадварыг дадуулсан туршлага дээрээ суурилан, тусгайлан бэлдсэн багшийн ном, сургалтын гарын авлагын тусламжтайгаар хүүхдүүдэд зөөлөн ур чадварыг эзэмшихэд нь туслан чиглүүлэхэд оршино. СИИ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “СИИЛ Монголиа” ТББ нь нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн цогц чадамжтай, хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах чадвартай даяаршсан Монгол хойч үеийг бэлдэх зорилгоор 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Улмаар 2020 оноос хойш өнөөг хүртэл Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хувийн болон төрийн өмчит 53 сургуульд СИИ сургалтыг нэвтрүүлэн, 2500 гаруй багш, ажилчдыг СИИ сургалтын багш бэлтгэх сургалтанд хамруулаад байна. Эдгээр сургуулиуд дээр хөтөлбөр хэрэгжилт харилцан адилгүй түвшинд байгаа ба цаашид СИИ Монгол ТББ-ын зүгээс судалгааны үр дүнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах, мөн хөтөлбөр хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 2021 онд Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийг байгуулсан. Тус хэлтсийн судалгааны үр дүнгүүд СИИ сургалтыг Монгол Улсын Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг дуулгахад таатай байна.
    Он цагийн хэлхээс
    2019 он
    Анхны гараа
    СИИЛ Монгол ТББ үүсгэн байгуулагдан СИИ сургалтын чиглүүлэгч багш бэлтгэгдэж эхлэв.
    2020 он
    Бэлтгэл ажил
    Багшийн ном, гарын авлагууд болон арга зүйн зөвлөмжүүдийг орчуулан хэвлэв.
    2021-2024 он
    Хөтөлбөр туршилт
    СИИ сургалтын багш бэлтгэх сургалт хийж, төрийн болон хувийн өмчийн сургуулиудад хөтөлбөрийн туршилтыг хийв.