СИИ сургалт гэж юу вэ?
Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн СИИ сургалтын хөтөлбөр нь АНУ-ын Эмори Их сургуулийн боловсруулсан сургалтын хөтөлбөр бөгөөд 5-18 насны сурагчдад зориулагдсан юм. Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн талаарх ойлголт, цогц чадамжуудыг олгох зорилготой бөгөөд багш сурагчдыг эдгээр чадвараа хөгжүүлэхэд шаардагдах арга зүйгээр хангадаг.
Олон улсын боловсролын системд өргөн хэрэглэгддэг нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн сургалт (SEL)-ыг сайжруулан хөгжүүлж, нэмэлтээр:
- - Анхаарал төвлөрлийн дасгал,
- - Энэрэл хайр,
- - Системийн сэтгэлгээ,
- - Сэтгэлийн хат суулгах,
- - Сэтгэлийн гэмтлийг тооцоолсон дасгал хичээлүүдээр баяжуулсан юм.
СИИ сургалтын хөтөлбөр нь хэрэгжүүлэхэд хялбар, үндсэн ойлголт бүхий агуулгатай гарын авлага, багшийн ном, багш бэлтгэх болон хөгжүүлэхэд шаардлагатай төрөл бүрийн сургалтын материалуудтай.
СИИ сургалт нь сурагч бүрийг дэлхийн иргэний хувьд аливаа үйлд ёс суртахуунтай оролцох чадвартай болоход чиглүүлдэг. Харин багш нарыг сурагчдынхаа сайн сайхан байдлыг дэмжих арга зүйтэй болгодог.